НҮБ-ын дээд комиссар Улаанбаатарын гудамжаар хамгаалалтгүй алхаж буй зургаа нийтэлсэн нь "манай улсын аюулгүй, тайван байдлыг илтгэв"

НҮБ-ын дээд комиссар Улаанбаатарын гудамжаар хамгаалалтгүй алхаж буй зургаа нийтэлсэн нь "манай улсын аюулгүй, тайван байдлыг илтгэв"

НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссар Волкер Тюрк 2026 оны тавдугаар сарын 10-11-ний өдрүүдэд Монгол Улсад айлчилж байна. Тэрбээр үргэлжлүүлэн БНСУ-д тавдугаар сарын 12-14-нд айлчлахаар төлөвлөжээ.

Волкер Тюрк Монгол дахь айлчлалынхаа үеэр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй хамт Улаанбаатар хотын гудамжаар өндөр хамгаалалтгүй, чөлөөтэй ярилцан алхаж буй зургаа нийтэлсэн нь олон нийтийн анхаарлыг татаад байна. НҮБ-ын дээд комиссар дэлхийн бусад оронд айлчлахдаа өндөр хамгаалалтын дор зорчдог бол Монголын улсад ийнхүү хамгаалалтгүй явж буй нь манай улсын тайван амгалан, аюулгүй байдлыг илтгэж буй юм. Сонирхуулахад, Монгол Улс 2025 оны “Дэлхийн энх тайван, аюулгүй байдал”-ын индексээр дэлхийн 163 орноос 37 дугаар байрт эрэмбэлэгдэж байсан. 

НҮБ-ын дээд комиссар Монгол Улсад ажиллах үеэрээ Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд болон голлох сайд нартай уулзаж байна. Мөн Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, иргэний нийгмийн байгууллагууд, шашны төлөөлөл, НҮБ-ын баг болон дипломат төлөөлөгчидтэй уулзалт хийхээр болжээ.