О.Цогтгэрэл томилолтоор гадаад явсан тул УИХ дахь АН-ын бүлгийн даргын асуудлыг өнөөдөр хэлэлцэхгүй

О.Цогтгэрэл томилолтоор гадаад явсан тул УИХ дахь АН-ын бүлгийн даргын асуудлыг өнөөдөр хэлэлцэхгүй

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр 10.00 цагаас ээлжит хуралдаанаа хийнэ. Өнөөдрийн хуралдаанаар ЗГ-аас өргөн мэдүүлсэн татварын багц хуулийг хэлэлцэхээр төлөвлөсөн байна. Харин бүлгийн даргыг сонгох асуудлаа хэлэлцэхгүй гэлээ.

Учир нь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл гадаад томилолтоор явсан байгаа аж. Тэд бүлгийн шинэ даргаа сонгох асуудлыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулаад буй. Бүлгийн одоогийн дарга О.Цогтгэрэл бүлгийн даргаас чөлөөлөгдөх хүсэлтээ өнгөрсөн дөрөвдүгээр сард намын Улс төрийн зөвлөлийн хурлын үеэр гаргасан байдаг. Харин өнгөрсөн долоо хоногийн даваа гарагт бүлгийн шинэ даргаа сонгох байсан ч ҮБХ-ны хурлаар намын дотоод томилгоо буюу Ерөнхий нарийн бичгийн дарга, дэд дарга нарыг сонгосны дараа бүлгийн даргын асуудлыг хэлэлцэх нь зүйтэй гэсэн УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн саналын дагуу бүлгийн даргын асуудлыг хойшлуулсан юм.