Ховд аймгийн Зэрэг сумын нутагт 2026 оны дөрөвдүгээр сарын 22-ны орой Улаанбаатарын цагаар 19:11:47 цагт 4.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт бүртгэгджээ.
Газар хөдлөлт 46.97 өргөрөг, 93.05 уртрагийн солбицолд буюу тухайлбал,
- Зэрэг сумын төвөөс зүүн урд зүгт 22 км,
- Мөст сумын төвөөс зүүн хойд зүгт 36 км,
- Дарви сумын төвөөс баруун зүгт 43 км зайд болсон байна.
Одоогоор газар хөдлөлтийн улмаас учирсан хохирол, эвдрэл гэмтлийн талаарх мэдээлэл бүртгэгдээгүй хэмээн ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгээс мэдээллээ.