Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сум хоёр дугаар багийн “Тэмээн” гэдэг газар хээрийн гал түймэр гарсан тухай дуудлага Онцгой байдлын албад өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 23-ны өдөр 12:47 цагт иржээ. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 14:50 цагт цурамд оруулан мөн өдрийн 19:00 цагт бүрэн унтраажээ. Уг гал түймэрт урьдчилсан байдлаар нэг га хээрийн талбай өртөж шатжээ.