Өсвөр насныхан бүлэглэн хутга тулган автомашин дээрэмдсэн хэргийг шалгаж байна

Өсвөр насныхан бүлэглэн хутга тулган автомашин дээрэмдсэн хэргийг шалгаж байна

Автобусны буудлын орчимд гарсан дээрмийн хэрэг цагдаагийн байгууллагад дөрөвдүгээр сарын 16-ны өглөөний 05:00 цагийн орчимд бүртгэгджээ.

Уг хэргийн хүрээнд "Тоёотой-акуа" маркийн автомашиныг 15–18 насны өсвөр насны хүүхдүүд бүлэглэн, хутга тулган дээрэмдсэн болох нь тогтоогдсон байна. Цагдаагийн байгууллагаас шуурхай эрэн сурвалжлах ажиллагаа явуулж, сэжигтнүүдийг илрүүлэн мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж. Ийм төрлийн гэмт хэрэг өсвөр насныхны дунд үйлдэгдэх хандлага ажиглагдаж байгаатай холбогдуулан цагдаагийн байгууллагаас эцэг эх, асран хамгаалагчдад анхааруулга өглөө. Тодруулбал, хүүхдүүдийнхээ хэнтэй нөхөрлөж, чөлөөт цагаа хаана, хэрхэн өнгөрүүлж буйд тавих хяналтаа сайжруулахыг зөвлөж байна.