Н.Учрал Ерөнхий сайдаар томилогдоод 24 хоног өнгөрч байгаа бөгөөд энэ удаагийн УИХ-ын асуулгын цагт анх удаа оролцох гэж байна.
Сар бүрийн сүүлийн баасан гарагт зохион байгуулдаг УИХ-ын асуулгын цаг өнөөдөр 14:00 цагаас эхэлж, үдээс хойших нэгдсэн хуралдааны хүрээнд үргэлжилнэ. Энэ удаад УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд “Авлигажуулсан Монгол” сэдвийн хүрээнд Ерөнхий сайдад асуулт тавьж, сөрөг хүчний төлөөлөлтэй мэтгэлцэхээр төлөвлөжээ.