УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаан эхэлж, хэлэлцэх асуудлуудаа үргэлжлүүлэн хэлэлцэж байна.
Хуралдааны эхэнд Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлах саналын томьёоллоор санал хураалт явууллаа. Санал хураалтад 87 гишүүн оролцсоноос 66 нь дэмжиж, уг хуулийн төслийг эцэслэн баталлаа. Үүний дараа чуулганы нэгдсэн хуралдаан Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгээр үргэлжилж байна.