Бид энэ удаагийн ярилцлага даа цахим залилан, онлайн ажлуудын луйврын талаарх асуудал дээр шүгэл үлээгээд буй контент бүтээгч Э.Билэгжаргалтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
ВИДЕО:
-Сайн байна уу? Танд өдрийн мэнд хүргэе
-Өдрийн мэнд
-Таны хувьд энэхүү цахим луйврын талаар нэлээдгүй шүүмжлэлтэй хандаад байгаа. Анх яагаад энэ талаар хөндөх болов?
-Анх нэгдүгээр сард брэндийнхээ нэрийг буруу хэлсэн онлайн шопын хүнээс болоод маш олон хүн луйвардуулсан гэх мэдэээлэл надад ирсэн юм. Арав, хорин мянгаас эхлээд 2-3 сая төгрөг хүртэл луйвардуулсан хүмүүс маш олон байна. Нийт хүмүүсийн алдсан мөнгө хэдэн тэрбумаараа яригдаж байна.
-ЛУЙВАРДУУЛЖ БАЙГАА ХҮМҮҮСИЙН ИХЭНХ НЬ ӨСВӨР НАСНЫ ХҮҮХДҮҮД БАЙНА-
-Энэхүү асуудал дан ганц Рэвард.мн дээр үүсээд байна уу? Эсвэл өөр иймэрхүү хэлбэрийн олон газар байна уу?
-Маш олон сайт, онлайн шопууд байгаа. Эд нар удирдлага нэг юм шиг санагдсан. Өөрсдөө тийм биш гээд байгаа ч ажиллах хэв маяг нь яг адилхан. Зохих мөнгө төлж ороод, хүн уриад, лайк, шейр хийвэл мөнгө олно гэх худлаа суртал ухуулгатай. Хамгийн гол нь энэ нь худлаа гэдгийг мэдэхгүй хүмүүс маш их орж мөнгөө алдсан байгаа юм. Тэгээд судлаад үзэхээр ихэнх нь өсвөр насны хүүхдүүд байсан. Тухайн сайт нь мөнгөө буцааж татахын тулд заавал таван мянгаас дээшээ мөнгө олох шаардалагтай ч тэр нь хэзээ ч таван мянга хүрдэггүй. Харин таван мянгаас бага мөнгөн дүн байвал огт татаж авч болдоггүй. Мөн эдгээр сайтыг сурталчилж хүн оруулж байгаа хүмүүсийн ихэнх нь өсвөр насны хүүхдүүд байгаа юм.Мэдээж энэхүү луйврын сайтуудыг сурталчилж байгаа хүмүүс нь мөнгө олж байгаа. Өөрөөр хэлбэл хүмүүсийг хуурч, мөнгөөр нь хохироож оруулсныхаа хөлсийг авдаг гэсэн үг. Харин орно гээд бүртгүүлж байгаа энгийн хүмүүс хохирч байгаа юм.
-Та энэхүү сайтуудыг олон нийтэд сурталчилаж байгаа хүмүүсд нэлээдгүй шүүмжлэлтэй хандаад буй. Тэгвэл тэдгээр хүмүүс шүүмжийг хэрхэн хүлээж авч байна?
-Анх тэдгээр хүүхдүүд маш ихээр дургүйцэж байсан. Луйвар биш, нэр төрд халдлаа гэх зэргээр биеэ хамгаалж байсан юм. Одоо харин зарим нь хүлээн зөвшөөрөөд иргэдийн данс руу залилаж авсан мөнгөө буцаагаад эхэлчихсэн байгаа. Өөрөөр хэлбэр луйвар мөн гэдэгтэй эвлэрсэн гэсэн үг. Юутай ч хэдэн өдөр сошиалаар тэмцэж, шүгэл үлээсний минь үр дүн эхнээсээ гарч байгаа болохоор баяртай байна.
-Худлаа мэдээлэл илгээж байгаа хүмүүс байгаа юу?
-Мэдээж сайны хажуугаар саар гэгчээр луйвардуулчихлаа гээд худлаа мэдээлэл өгч хүний нэр төрд халдахыг завдсан этгээд ч байгаа. Тиймээс маш хянамгай судалгаатай байхыг л хичээж байгаа л даа.

-АНХ РЭВАРД.МН-ЭЭС ЗАЛГАЖ СҮРДҮҮЛСЭН УТАСНЫ ДУГААР НЬ ОДОО АШИГЛАЛТАД БАЙХГҮЙ БАЙГАА-
-Зарим иргэдийн зүгээс таныг өөрөө луйвардуулчихсан болохоор ингээд байгаа гэх хардлага байгаа шүү дээ. Үүн дээр та тайлбар өгөөч?
-Би анх “Рэвард.мн” талаар Балжмаа гэх хүний бичлэгнээс харсан юм. Тэгээд судалж эхлээд хамгийн анхны бичлэгээ цацасны дараа уг газраас над руу залгаж сүрдүүлэх хэв маягтай байсан л даа. Гэтэл одоо над руу залгаж ярисан Рэвардын тэр дугаар нь ашиглалтад байхгүй болчихсон байсан. Миний эргэн тойрны хүмүүс болон би өөрөө луйвардуулсан зүйл ерөөсөө байхгүй. Хүмүүс өөрсдөө л надад хандсан. Мөн угаасаа судлаад үзэхэд луйвар гэх нь тодорхой байсан болохоор чимээгүй өнгөрч чадаагүй. Жишээлбэл Рэвард.мн-рүү орж харахад зарах, маш үнэтэй хоёр бараа байгаа юм. Тэрийг зарах ёстой гэдэг ч хэн ч түүнд ач холбогдол өгдөггүй. Угаасаа бараа заруулж тэдэнд цалин өгөх бус, зүгээр л олон хүн элсүүлж тэдний мөнгийг авах л зорилго байгаа юм. Мөн энэхүү сайт нь аль хэдийн хар дансанд орчихсон, хууль бусаар үйл ажиллагаа явуулдаг нь цагдаагийн байгууллага дээр тогтоогдчихсон байдаг юм байна лээ.
-Энэхүү асуудлыг хөндөж, нийгэмд шүгэл үлээсэн хүний хувиар иргэдэд хандаж юуг анхааруулмаар байна?
-Миний зугээс Монголчуудыг цахим ертөнцөөс авсан мэдээлэлдээ сэтгэл хөдлөлөөр хандахгүй байж, сайтар нягталдаг байгаач ээ гэж хэлмээр байна. Ямар нэгэн олойн шопуудын мэдээлэл гарч ирэв үү үгүй юу шууд л дараад орчихдог. Жоохон ч гэсэн хянамгай, судалгаатай байвал иймэрхүү луйварын хэрэг гарах нь харьцангуй бага шүү дээ.
Ярилцсанд баярлалаа.