АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Ормузын хоолойд мина тавьж буй ямар ч завыг буудаж, устгах тушаалыг Тэнгисийн цэргийн хүчиндээ өгсөн гэж олон нийтийн сүлжээнд өчигдөр /2026.04.23/ мэдэгдсэн байна.
Тэрээр мэдэгдэлдээ. “Би АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчнийг ямар ч завь, жижиг байсан ч хамаагүй /тэдний 159 хөлөг онгоц бүгд далайн ёроолд байгаа/ Ормузын хоолойн усанд мина тавьж байгаа бол буудаж устгахыг тушаалаа. Ямар ч эргэлзээ байж болохгүй. Мөн манай мина цэвэрлэгчид одоогоор хоолойг цэвэрлэж байна. Би энэ ажиллагааг үргэлжлүүлэхийг, бүр гурав дахин нэмэгдүүлсэн түвшинд явуулахыг тушааж байна. Анхаарал тавьсанд баярлалаа. Ерөнхийлөгч Д.Трамп" гэжээ.