Чуулганы нэгдсэн хуралдаан Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгээр үргэлжилж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин “Професионалстрой” гэх компани НИТХ-ын төлөөлөгч Б.Сэргэлэнбаатар, “Үнэн ба Зөв” намын Ш.Мөнхсайхан нарын компани байна. Энэ компани 1000 айлын орон сууц барих буюу Сэлбэ дэд төвийн төсөлд гэрээ хийжээ. Энэ төсөл маань Газрын тос болон Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын халхавчин дор орж ирлээ. Анх хийж гүйцэтгэхдээ бондоор санхүүжүүлж хийнэ гэсэн. Гэтэл чадахаа болиод ирэхээрээ эдгээр төслийн халхавчинд орж ирлээ. Энэ дундуур ашиг сонирхлын зөрчил гарсан уу гэх хардлага байна” гэсэн юм.
УИХ-ын гишүүн Д.Энхтүвшингийн асуултад НЗД-ын орлогч Т.Даваадалай “Таны ярьж буй ‘Професионалстрой’ гэх компани багц гурвын гурав дээр буюу 12 блок дээр шалгарч, ажлаа хийж байна. Яг эзэмшлийн хувьд мэдээлэл алга. Хуулийн байгууллага шалгаад хэлэх байх” гэлээ.
ВИДЕО: