Н.Учралыг УИХ-ын даргаас нь чөлөөлж, Ерөнхий сайдаар томилсон. Иймээс УИХ-ын даргаар хэнийг нэр дэвшүүлж, ажиллуулах эрх баригч МАН-ын бас нэг чухал томилгоо болоод буй.
Тэгвэл МАН-ын Удирдах зөвлөлийн хурал яг одоо хуралдаж байна. Тус хурлаар УИХ-ын даргад нэр дэвшигчээ тодруулах аж. Үүний дараа УИХ дахь МАН-ын бүлгийн хурал зарлагдаад байна. Тус хурлуудаас гарсан шийдвэрийг эргэн мэдээлэх болно.