Н.Учралыг УИХ-ын даргаас чөлөөлж, Ерөнхий сайдаар томилсон. Иймээс УИХ-ын даргад хэнийг нэр дэвшүүлэх нь эрх баригч МАН-ын чухал томилгоо болж байна.
Анх УИХ-ын даргад нэр дэвшигчээ тодруулах Удирдах зөвлөлийн хурлыг өнөөдөр /2026.04.01/ 18:00 цагт товлосон ч хойшлуулжээ. Тус хурлыг маргааш буюу 2026 оны 4 дүгээр сарын 2-ны өдрийн 09:00 цагт үргэлжлүүлэхээр болсон байна. Мөн Удирдах зөвлөлийн хурлын дараа УИХ дахь МАН-ын бүлэг хуралдахаар төлөвлөжээ.