Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газартаа хамтарч ажиллах урилгыг ХҮН намд хүргүүлсэн тухайгаа нээлттэй мэдээлсэн.
Тэгвэл Н.Учралаас урилга авсан ХҮН намын Төлөөлөх зөвлөл Галлерей Улаанбаатар төвд хуралдаад эхэлжээ. ХҮН намын төлөөллийн төв байгууллага “Төлөөлөх зөвлөл” Засгийн газарт хамтрах эсэх болон намын дүрмийн өөрчлөлтийн асуудлаар хуралдаж байгаа аж.