"Туулын хурдны зам" төслийг байгаль экологийн тэнцвэрийг алдагдуулна хэмээн иргэд эсэргүүцлээ илэрхийлж, Хотын дарга Х.Нямбаатарыг огцрохыг шаардаж, тайван жагсаал хийж байгаа билээ.
Тэгвэл Хүний эрхийн Үндэсний Комиссоос уг жагсаал, цуглааны нөхцөл байдалд хяналт тавьж байгаа гэдгээ илэрхийллээ. Энэ талаар "Хүний эрхийн Үндэсний Комиссоос сүүлийн үед болж буй иргэдийн тайван жагсаал, цуглаануудтай холбоотойгоор өрнөж буй үйл явцыг анхааралтай ажиглаж, нөхцөл байдалд хяналт тавин ажиллаж байна" гэлээ.