Нөөцийн үхрийн мах 15 мянга, хонины мах 13 мянган төгрөгийн үнэтэй байна

Нөөцийн үхрийн мах 15 мянга, хонины мах 13 мянган төгрөгийн үнэтэй байна

Нийслэлийн хүн амын хаврын улирлын махны хэрэгцээнд зориулан есөн дүүрэгт 386 цэгээр нөөцийн махыг жижиглэнгээр худалдаалж байна. Махны үнэ нэмэгдсэнтэй холбоотойгоор нөөцийн махны эрэлт ихэсжээ.

Нөөцийн үхрийн мах 15 мянга, хонины мах 13 мянган төгрөгийн үнэтэй байгаа бөгөөд нөөцийн мах худалдаалж буй цэгт өнөөдөр холбогдох албаныхан ажиллалаа.

УБЗАА-ны Хүнсний хангамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн Т.Үүрийнтуяа “Нийслэлийн хэмжээнд 2026 оны хаврын улирлын махны хэрэгцээнд зориулан 386 дэлгүүрээр нөөцийн махыг жижиглэнгээр худалдаалж байна. Есөн аж ахуйн нэгж есөн дүүрэгт түгээлтээ өдөр бүр хийж, тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа. Нөөцийн махны эрэлт ихэсжээ. Зах зээлд махны үнэ өндөр байгаа боловч нөөцийн хонины мах 13 мянга, үхрийн мах 15 мянган төгрөгөөр борлуулагдаж байна. Томоохон зах, худалдааны төвүүдээс зайтай найман нэрийн хүнсний дэлгүүр, гэр хорооллын дэлгүүрүүд, орон сууцны дундах дэлгүүрт нөөцийн махыг зардаг. Тиймээс иргэд гэртээ ойр нөөцийн мах борлуулж буй цэгүүдээс мах худалдан авах боломжтой” гэв. Нийслэл, дүүргээс нөөцийн махны чанар, аюулгүй байдалд тогтмол хяналт тавьж ажилладаг байн