Төсвийн байнгын хорооны хуралдаанд Ерөнхий сайд Н.Учрал орж олон улсад болон дотоодод үүсээд буй шатахууны нөхцөл байдлыг танилцууллаа.
Ерөнхий сайд Н.Учрал хэлэхдээ "Өнөөдрийн байдлаар манай улс шатахууны хэрэглээгээ 100 хувь импортоор хангаж байна. Нийт импортын 98 хувийг ОХУ-аас, хоёр хувийг БНХАУ-аас хангаж байна. Манай гол ханган нийлүүлэгч ОХУ-ын Роснефть компанийн дөрөвдүгээр сарын хил өмнөх сараас тонн тутамдаа энгийн дизель түлш 648 доллараар нэмэгдэж 1385 доллар, Евро-5 дизель түлш 483 доллараар нэмэгдэж 1410 доллар, Евро-5 АИ 92 автобензин 441 доллараар нэмэгдэж 1206 доллар, АИ-95 автобензин 441 доллараар нэмэгдэж 1176 доллар, АИ-98 автобензин 441 доллараар нэмэгдэж 1226 доллар, төрлөөс хамаарч 441-648 доллараар өссөн байна.
Үүнтэй холбоотойгоор дотоодын зах зээл дэх энгийн АИ-92 автобензинээс бусад төрлийн шатахууны борлуулалтын үнэ энгийн дизель түлш 2200 төгрөгөөр нэмэгдэж 5200 төгрөг, Евро-5 дизель түлш 1300 төгрөгөөр нэмэгдэж 5300 төгрөг, Евро-5 АИ 92 автобензин 1100 төгрөгөөр нэмэгдэж 4200 төгрөг, АИ 95 автобензин 500 төгрөгөөр нэмэгдэж 4100 төгрөг болж тус тус нэмэгдэх нөхцөл байдал үүсээд байна" гэсэн юм.
ВИДЕО: