Н.Учралыг УИХ-ын даргаас нь чөлөөлж, Ерөнхий сайдаар томилсон. Иймээс УИХ-ын даргаар хэнийг нэр дэвшүүлж, ажиллуулах эрх баригч МАН-ын бас нэг чухал томилгоо болоод буй. Тодруулбал, УИХ-ын даргад С.Амарсайхан, С.Бямбацогт, Б.Жавхлан, Ж.Энхбаяр нарын нэр яригдаж байгаа юм.
Мөн МАН-ын бүлэг доторх цөөнх буюу Л.Амарбаясгалан нар эхлээд УИХ-ын даргаа тодруулаад, дараа нь Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний асуудлаа хэлэлцье" гэсэн байр суурийг илэрхийлж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл өнөөдөр /2026.04.01/ МАН-ын Удирдах зөвлөлийн хурал зарлагдаад байна. Тус хурлаар УИХ-ын даргад нэр дэвшигчээ тодруулах аж. Үүний дараа УИХ дахь МАН-ын бүлгийн хурал зарлагдаад байна.