Х.Нямбаатарыг авто худалдаа эрхлэгчдийн нэр хүндэд халдсан гэж үзэн, уучлал гуйхыг шүүхээс даалгалаа

Х.Нямбаатарыг авто худалдаа эрхлэгчдийн нэр хүндэд халдсан гэж үзэн, уучлал гуйхыг шүүхээс даалгалаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар автомашины худалдаа эрхлэгчдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан худал мэдээлэл тараасан болохыг шүүхээс тогтоож  авто машины худалдаа эрхлэгчээс уучлал гуйхыг даалгаж шийдвэрлэжээ.

Дээрх маргаан нь 2023 оны арваннэгдүгээр сарын 15-нд болсон НИТХ-ын ээлжит бус хуралдааны үеэр Хотын дарга Х.Нямбаатар “Би хэдэн халтар төгрөг цуглуулсан ченжүүдээс айхгүй” хэмээн мэдэгдсэнээс үүдэлтэй юм. Уг мэдэгдлийг “Авто худалдаа, машины бизнес эрхлэгчдийн холбоо”-оос ажил хэргийн нэр хүндэд халдсан гэж үзэн шүүхэд гомдол гаргасан юм.

Нэхэмжлэгч талаас нэр хүндээ сэргээлгэхийн зэрэгцээ нэг тэрбум төгрөгийн нөхөн төлбөр нэхэмжилсэн бөгөөд хэргийг шийдвэрлэх хугацаанд шүүхээс түр арга хэмжээ авч, Х.Нямбаатарын эд хөрөнгө, тэр дундаа дансыг нэхэмжлэлийн үнийн дүн болох нэг тэрбум төгрөгийн хэмжээнд битүүмжлэх шийдвэр гаргаж байжээ.