“Манзушир хийд"-ийн орчимд гарсан ойн түймрийг бүрэн унтраасан бөгөөд түймэрт 1.2 га талбай өртжээ

“Манзушир хийд"-ийн орчимд гарсан ойн түймрийг бүрэн унтраасан бөгөөд түймэрт 1.2 га талбай өртжээ

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд байрлах “Манзушир хийд” гэдэг газар Төв аймгийн төвөөс зүүн хойд зүгт 15 км зайд өнөөдөр (2026.04.01) 16:57 цагт гарсан ойн гал түймрийг 18:03 цагт цурамд оруулж, 18:57 цагт бүрэн унтраалаа.

Дуудлагын дагуу Төв аймгийн Онцгой байдлын газрын Гал түймрийн улсын хяналтын байцаагч, ахлах дэслэгч Б.Баттөмөрөөр ахлуулсан Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, тус аймгийн Байгаль орчны ажилтнууд унтраах ажиллагаанд оролцсон юм. Урьдчилсан байдлаар түймэрт 1.2 га талбай өртсөн байна.