Өнгөрсөн амралтын өдрүүдэд иргэд KFC, Pizza Hut сүлжээ хоолны газраас хоол захиалах гээд нийт 342 сая төгрөг залилуулжээ

Өнгөрсөн амралтын өдрүүдэд иргэд KFC, Pizza Hut сүлжээ хоолны газраас хоол захиалах гээд нийт 342 сая төгрөг залилуулжээ

Сүүлийн үед KFC, Pizza Hut сүлжээ хоолны газрын нэрийг барьж иргэдийг залилах гэмт хэрэг ихээр үйлдэгдэж байгаа юм.

Өнгөрсөн амралтын өдрүүдэд энэ төрлийн залилах гэмт хэрэгтэй холбоотой 342 сая төгрөгийн хохиролтой 57 дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагат бүртгэгдсэн байна. энэхүү гэмт хэрэг нь хямдрал зарласан гэх хуурамч линк байршуулан захиалга авч улмаар төлбөр төлөх хэсгээр дамжуулан иргэдийн дансны хувийн мэдээллийг хуулбарлан авч, цахим банк руу нь нэвтрэн үлдэгдэл мөнгийг нь замаар үйлдэгдэж буй хэрэг юм. Иймд иргэн та энэ төрлийн хуурамч зар мэдээлэл, баталгаагүй линк дээр дарж орохгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

ВИДЕО: