Өмнөговь аймагт гурван айлын байшин, хоёр гэр усанд автжээ

Өмнөговь аймагт гурван айлын байшин, хоёр гэр усанд автжээ

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын 1, 2, 3, 4 дүгээр багт долдугаар сарын 14-ний 16:09 цагаас 15-ны 04:02 цагийн хооронд орсон борооны улмаас тус сумын 1, 2, 3, 4 дүгээр багт байшин, гэр усанд автсан тухай дуудлагыг өчигдөр 04:00 цагт ОБЕГ-т ирүүлжэээ.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Цогтцэций сум дахь Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид  орон нутгийн аж ахуйн нэгж, байгууллагын ажилтнууд,  Цогтцэций сумын мэргэжлийн ангийн ажилтануудтай хамтран усанд автсан гурван өрхийн нэг байшин, хоёр гэр усанд автсаныг мотопомп ашиглан соруулж, аюулгүй болгосон байна.