Улаанбаатарт өдөртөө бага зэргийн бороо орно

Улаанбаатарт өдөртөө бага зэргийн бороо орно

Өнөөдөр буюу 2026 оны дөрөвдүгээр сарын 11-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээг танилцуулж байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй, өдөртөө бага зэргийн бороо орно. Салхи зүүн өмнөөс баруун хойш секундэд 5-10 метр, өдөртөө зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 0 градус орчим, өдөртөө +10...+12 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи зүүн өмнөөс баруун хойш секундэд 6-11 метр, өдөртөө зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө -3...-5 градус хүйтэн, өдөртөө +11...+13 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй, өдөртөө ялимгүй хур тунадас орно. Салхи зүүн өмнөөс баруун хойш секундэд 4-9 метр, өдөртөө зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө -3...-5 градус хүйтэн, өдөртөө +7...+9 градус дулаан байна.

 

 




Өнөөдөр туулай өдөр

3 цагийн өмнө