Ослын улмаас гэр бүлийн таван хүн, автобусанд байсан нэг хүн нас баржээ

Ослын улмаас гэр бүлийн таван хүн, автобусанд байсан нэг хүн нас баржээ

Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын нутаг дэвсгэр Дуутын даваа орчимд өчигдөр /2026.04.11/ зам тээврийн осол гарчээ.

Тодруулбал, Дорнод аймаг руу зорчиж явсан автобус, Улаанбаатар хот явж байсан "Harrier" маркийн автомашинтай мөргөлдөж, ослын улмаас автобусанд явсан нэг том хүн, "Harrier" маркийн автомашин зорчиж явсан хоёр том хүн, гурван хүүхдэд нас баржээ.

Улаанбаатар хотод Оюун ухааны академиас зохион байгуулсан тэмцээнд оролцоод буцаж явсан 29 хүүхэд эсэн мэнд байгаа бөгөөд тэдний биеийн байдал хэвийн байна. Автобусанд зорчиж явсан 23 сурагч, 3 багш, 4 эцэг эхийн төлөөллийг Жаргалтхаан сумын ерөнхий боловсролын сургуулийн дотуур байранд түр байрлуулан хоол, ундаар ханган, холбогдох анхны тусламж үйлчилгээг сумын нэгдсэн эмнэлэг шуурхай үзүүлж байгаа бөгөөд холбогдох байгууллагууд шаардлагатай арга хэмжээг аван ажиллаж байна. 




Өнөөдөр туулай өдөр

5 цагийн өмнө