Ой, хээрийн гурван түймрийг бүрэн унтрааж, дөрвөн түймрийг цурамд орууллаа

Ой, хээрийн гурван түймрийг бүрэн унтрааж, дөрвөн түймрийг цурамд орууллаа

Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймагт бүртгэгдсэн найман ой, хээрийн гал түймрээс Хэнтий аймгийн Баян-Адарга, Батширээт, Сүхбаатар аймгийн Асгат сумдад гарсан гурван түймрийг бүрэн унтраалаа.

Дорнод аймгийн Баянтүмэн, Сүхбаатар аймгийн Сүхбаатар, Хэнтий аймгийн Баян-Адарга сумдад гарсан дөрвөн түймрийг цурамд оруулж, Дорнод аймгийн Халхгол суманд гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна. Түймрийг унтраах ажиллагаанд Онцгой байдлын байгууллагын 133 алба хаагч, 16 автомашин, орон нутгийн мэргэжлийн ангийн 143 хүн, 24 автомашин буюу нийт 274 хүн, 40 автомашинтайгаар оролцож байна.




Өнөөдөр туулай өдөр

5 цагийн өмнө