Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг. 20 дугаар хороо, Гачууртын 85 дугаар сургуулиас урд чиглэлд “Туул” голын салаанд 2 хүүхэд усанд боогдоод гарч чадахгүй байна гэсэн дуудлагыг долдугаар сарын 15-ны өдрийн 19:05 цагт ОБЕГ хүлээн авсан байна. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 7 км замыг туулан 19:31 цагт очиход иргэн Б/15 настай, эрэгтэй/, Т/16 настай, эрэгтэй/ нар “Туул” голын салаа дотор байсныг аврах завь ашиглан 17 минут ажиллан аюулгүй газарт гаргаж, ар гэрт нь хүлээлгэн өгчээ.
