Наадмаар Улаанбаатар хотоос 357 мянга гаруй тээврийн хэрэгсэл орон нутгийн чиглэлд зорчжээ

Наадмаар Улаанбаатар хотоос 357 мянга гаруй тээврийн хэрэгсэл орон нутгийн чиглэлд зорчжээ

Үндэсний их баяр наадмын өдрүүдэд 2024 оны долдугаар сарын 9-13 Улаанбаатар хотоос 357916 тээврийн хэрэгсэл орон нутгийн чиглэлд зорчжээ.

Энэ нь Улаанбаатар хот тойрсон зургаан төлбөр авах цэгээр нэвтэрсэн автомашины тоцоолол юм. Зам тээврийн хөгжлийн яамнаас жолооч, тээвэрчдийг олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрөө ezam.mn, emongolia, ebarimt, gerege киоск зэргээр цахимаар төлөх боломжтойг мэдээлэв. Мөн энэ ондоо багтаагаад улсын хэмжээнд байгаа 32 төлбөр авах цэгийг бүрэн цахимжуулахаар төлөвлөсөн байна. Төлбөр авах цэгүүдийг цахимжуулснаар замын хөдөлгөөн ачаалалтай үед цаг хэмнэж, зорчих хөдөлгөөнийг түргэсгэх давуу талтай гэж албаныхан мэдээлж байсан юм.