Жалга руу унах гэж байсан ачааны машиныг татаж гаргажээ

Жалга руу унах гэж байсан ачааны машиныг татаж гаргажээ

Өмнөговь аймаг, Даланзадгад сумын Цагаан булаг  багийн нутаг аймгийн төвөөс баруун урд зүгт 10 км-т орших Хөх толгой гэдэг газар “Ачааны автомашин авто замын хажуугийн жалга руу унах гээд байна” гэсэн дуудлага долоодугаар сарын 04-ний өдрийн 13:55 цагт иржээ.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 21 дүгээр ангийн алба хаагчдын очиход Даланзадгад сумаас Хүрмэн сумын чиглэлд зорчиж явсан иргэн У-ын  "Супергреат" загварын ачааны автомашин замаас гарч  жалга руу унах гэж байсныг татаж гаргасан гэж ОБЕГ-аас мэдээллээ.