Энэ сарын есний өдрийн байдлаар манай орны гол мөрөн, нуурууд битүү мөсөн бүрхүүлтэй хэвээр байна.
Ихэнх гол мөрөн, нуурт хаврын мөсний үзэгдэл идэвхэжсэний улмаас мөсний зузаан өмнөх өдрийнхөөс 5-20 см нимгэрчээ. Урин дулаан цаг ирж буйтай уялдан гол мөрөн, нуурын мөсний зузаан улам нимгэрч хэврэгшиж байна. Иймд цаг хожих, зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг Цаг уур, орчны шинжилгээний газраас анхаарууллаа.