LIVE: Сүхбаатар дүүргийн 10 дугаар тойрогт сонгогчдын идэвх өндөр байна

LIVE: Сүхбаатар дүүргийн 10 дугаар тойрогт сонгогчдын идэвх өндөр байна

Сонгуулийн санал хураалт орон даяар үргэлжилж байна. Өнөөдөр 07:00-22:00 цагийн хугацаанд иргэд, сонгогчид саналаа өгөх юм. 11.00 цагийн байдлаар 400 мянган иргэн саналаа өгсөн гэж Сонгуулийн ерөнхий хорооноос мэдэгдсэн. 

isee.mn мэдээллийн сайт Нийслэлийн 4 дүгээр сургууль дээрх санал хураалтын 10 дугаар байраас мэдээллийг хүргэлээ. Энд сонгогчдын санал өндөр, залуусын ирц сайн байна. Хүмүүс дугаарлаж саналаа өгсөөр байгаа юм. Өнгөрсөн жилүүдийнхтэй харьцуулахад сонгогчид хоёр саналын хуудас бөглөж тойрогт нэр дэвшигчид болон намыг дугуйлж 126 гишүүнийг сонгох юм.