Чандарлах, газарт оршоох үйлчилгээний давамгай байдалтай ААН-үүдийг хэвээр үлдээлээ

Чандарлах, газарт оршоох үйлчилгээний давамгай байдалтай ААН-үүдийг хэвээр үлдээлээ

Шударга Өрсөлдөөн, Хэрэглэгчийн Төлөө Газрын нэгдүгээр хуралдаанаар чандарлах болон газарт оршоох үйлчилгээ эрхэлдэг байгууллагын давамгай байдлыг хэвээр үлдээж, онгоцны түлш нийлүүлдэг компанид давамгай байдал тогтоосон байна.

Тус газраас мэдээлснээр чандарлан оршоох үйлчилгээний зах зээлд “Улаанбаатар буян” ХХК-ийг Улаанбаатар хотын хэмжээнд зүй ёсны монопол байдалтай аж ахуй эрхлэгчээр, газарт оршоох үйлчилгээний зах зээлд “Нью семетри” ХХК-ийг Улаанбаатар хотын хэмжээнд давамгай байдалтай аж ахуй эрхлэгч хэвээр байгаа болохыг тогтоожээ.

Харин онгоцны түлшний зах зээлд давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох судалгааны ажлыг хэлэлцэж “Эрчис Ойл” ХХК-ийг Монгол Улсын хэмжээнд онгоцны түлшний зах зээлд давамгай байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоожээ. Түүнчлэн “Монголын газрын тос боловсруулах үйлдвэр” ХХК-ийн дагнасан хэрэглээний төмөр замыг ашиглуулах үнэ, тариф, “Монголын төмөр зам” ХХК-ийн ачаа тээвэрлэлтийн үнэ, тарифт өөрчлөлт оруулах хүсэлтийг хэлэлцэж, баталжээ.