Саналаа өгсөн иргэд өнөөдөр Альфабүүк номын дэлгүүрээр үйлчлүүлээд нэг ном бэлэгт авах боломжтой

Саналаа өгсөн иргэд өнөөдөр Альфабүүк номын дэлгүүрээр үйлчлүүлээд нэг ном бэлэгт авах боломжтой

2024 оны УИХ-ын ээлжит сонгуулийн санал авах үйл ажиллагаа орон даяар болж байна. Санал хураалт өнөөдөр /2024.06.28/ өглөөний 07:00 цагаас оройны 22:00 цагийн хооронд үргэлжилнэ.

Энэ жилийн сонгууль нэлээд онцлогтой байх бөгөөд парламентын 126 гишүүнийг иргэд сонгох юм. Ингэхдээ 78 гишүүнийг тойргоос, 48 гишүүнийг жагсаалтаар сонгоно. Тэгвэл эл өдрийг тохиолдуулан Альфабүүк номын дэлгүүр санал өгсөн иргэдэд хүссэн нэг номоо аваад нэг ном бэлэгт авах урамшууллыг зарлалаа.