Өнөөдөр автомашины улсын дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

Өнөөдөр автомашины улсын дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

УИХ-ын сонгуулийн санал хураалт өнөөдөр /2024.06.28/ болж байна. Хуулийн дагуу сонгуулийн санал хураалтыг бүх нийийн амралтын өдөр болгодог.

Бүх нийтээр амрах өдрүүдэд автомашины улсын дугаарын хязгаарлалт үйлчилдэггүй. Тиймээс өнөөдөр бүх автомашин хөдөлгөөнд оролцох боломжтой. Мөн өнөөдөр томоохон зах, худалдааны төвүүд ажиллахгүй.