The Hu: Хамтлагийн тоглолтын тайз үндэсний өв соёл, язгуур урлагийг харуулсан шийдэлтэй байна

The Hu: Хамтлагийн тоглолтын тайз үндэсний өв соёл, язгуур урлагийг харуулсан шийдэлтэй байна

"The Hu” хамтлаг эх орондоо анх удаа бүрэн хэмжээний тоглолтоо Монгол Улсын төрийн далбааны өдөр буюу долоодугаар сарын 10-нд хийх гэж байна. 

Тоглолтын талаар “Хү” хамтлагийн ахлагч Ц.Галбадрах мэдээлэхдээ, “Монгол Улсад бие даасан анхны тоглолтоо ирэх сарын 10-нд HIT PARK-д хийх гэж байна. Наян настай буурлаас 8 настай балчирууд тоглолтод маань дээлээрээ гоёж, хүрэлцэн ирэхийг урьж байна. Маш сайхан тоглолт болно гэдэгт ам бардам хэлье. Наадмын өмнөх өдөр хамтдаа урлаг соёл, үүх түүхээрээ сайхан наадацгаая. Дэлхийн томоохон хөгжмийн наадмуудад анх тоглоход, биднийг олон жил сонссон юм шиг хүлээж авч байсан. Европ, Америк, Австрали, Өмнөд Америк, Азийн орноор 350 гаруй фестивальд оролцлоо. Эх орондоо задгай талбайд анх удаа тоглохдоо бүх хит, “Аянгын нүргээн”, “Гэрэг” цомгийн шилдэг уран бүтээлээ толилуулна. Тоглолтын тайз үндэсний өв соёл, язгуур урлагийг харуулсан шийдэлтэй, үзэгчдэд тав тухтай байхад анхаарч байна" гэв.

Тоглолт Шангри-Ла зочид буудлын баруун талын "Hit" паркт энэ сарын 10-ны өдрийн 18:00 цагаас болох юм. Энгийн тасалбар, 99 мянга, "Fan zone" тасалбар 600 мянга, "VIP" тасалбар хоёр сая төгрөгийн үнэтэй байх аж.