Өнөөдрийн байдлаар прокурорын байгууллагад УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх талаар санал ирээгүй гэв

Өнөөдрийн байдлаар прокурорын байгууллагад УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх талаар санал ирээгүй гэв

АТГ-аас нүүрсний гэх хэргийн мөрдөн байцаалтын явцын талаар өнөөдөр мэдээлэл өгөх үеэрээ нэр бүхий гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал гаргаж байгааг мэдээлсэн.

Энэ талаар прокурорын байгууллагаас "Өнөөдрийн байдлаар прокурорын байгууллагад УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх талаар санал ирээгүй. Авлигатай тэмцэх газраас нэр бүхий УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Улсын ерөнхий прокурорт хүргүүлж байгаа гэсэн мэдээлэл өгсөн, одоогоор албан ёсоор санал ирээгүй байна" хэмээн мэдээлэв.