СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 32 настай эмэгтэйг дайрч хөнөөгөөд, зугтсан жолоочийг илрүүлэн шалгаж эхэлжээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 32 настай эмэгтэйг дайрч хөнөөгөөд, зугтсан жолоочийг илрүүлэн шалгаж эхэлжээ

Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарын утсанд энэ оны наймдугаар сарын 08-ны өдрийн 23 цагийн үед Төв аймгийн Баянчандмань сумын 52-ын даваа гэх газарт авто замын хажууд эмэгтэй хүн нас барсан байна гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.

Дуудлага, мэдээллийн дагуу Тээврийн цагдаагийн албаны шуурхай удирдлагын бүрэлдэхүүн шалгалтын ажиллагааг хийхэд 32 настай эмэгтэй тээврийн хэрэгсэлд дайрагдаж амь хохирсон байх бөгөөд хяналтын камергүй, осолд холбогдсон тээврийн хэрэгсэл хэргийн газраас зугтаасан болох нь тогтоогдсон байна. Хэргийн газрын үзлэгээр хураан авсан эд зүйлсийг үндэслэн Тээврийн цагдаагийн албаны Эрүүгийн цагдаагийн хэлтсийн алба хаагчид мэргэжлийн ур чадвар гарган ажиллаж, осол гарган хэргийн газраас зугтаасан тээврийн хэрэгсэл, жолоочийг олж тогтоон холбогдох шалгалтын ажиллагааг үргэлжлүүлэн хийж байна.

Жолооч Та бүрэн замын хөдөлгөөнд оролцохдоо өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангаж замын хөдөлгөөний дүрмийг чанд сахин биелүүлж байхыг анхааруулж байна.