Зодооны хэргээр яллагдагчаар татагдан, шалгагдаж буй “Эрэл”-ийн Б.Эрдэнэбатын хүү Э.Тэмүүлэнг суллуулахаар өмгөөлөгч нь санал гаргасан ч шүүхээс хүлээж аваагүй тул дахин гомдол гаргасан талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.
Тэгвэл Дүүргийн Эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны шүүх өнөөдөр /2025.08.15/ Э.Тэмүүлэнгийн өмгөөлөгчийн саналыг хэлэлцэж, шүүх дөнгөж сая шийдвэрээ гаргасан байна. Тодруулбал, шүүхээс Э.Тэмүүлэнд авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх өмгөөлөгчийнх нь саналаас татгалзсан шүүгчийн захирамжид гомдол гаргасныг хүлээж авахаас татгалзаж шийдвэрлэжээ. Өөрөөр хэлбэл, Э.Тэмүүлэнг цагдан хорьж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэх нь зүйтэй гэж шүүхээс үзсэн аж.
Харин Ц.Санжаачойпэлд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилсөн шүүгчийн захирамжид гаргасан прокурорын гомдлыг хангаж, үргэлжлүүлж хорихоор болсон байна.