Нийслэл, дүүргийн Засаг даргын захирамжаар нийтийн эзэмшлийн гудамж, талбай болон явган хүний зорчих хэсэгт саад болж, хотын өнгө үзэмжийг алдуулж буй зөвшөөрөлгүй байршуулсан ТҮЦ, хашаа хайс, гараашийг буулгах, нүүлгэх зохицуулалт хийж байгаа.
Энэ хүрээнд өнөөдөр /2025.08.15/ нийслэлийн хэмжээнд дахин байршуулсан ТҮЦ-үүдийг буулгах ажиллагаа хийгдэж байна. Энэ үеэр худалдаа эрхлэгч, цагдаагийн алба хаагчдын дунд үл ойлголцол үүслээ. Тухайлбал, Сүхбаатар дүүргийн 11дүгээр хороо Хангай хотхон орчимд байрлах ТҮЦ-үүдийг буулгах үеэр худалдаа эрхлэгч, цагдаагийн алба хаагчдын дунд үл ойлголцол үүсэж, жимс, ногоогоо газар асгасан байдалтай байна. Мөн иргэд худалдаа эрхлэгчдийг дэмжиж, төр захиргаанаас иргэдийнхээ хөдөлмөрлөх эрхийг хязгаарлаж, өмчинд нь халдаж байна хэмээн үзэж байр сууриа илэрхийллээ.
ШУУД: