Монголын Зэвсэгт хүчинийнхэн ОХУ-д байлдааны буудлагатай сургууль хийхээр болсон талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Тэгвэл Монгол Улс, ОХУ-ын хамтарсан “Сэлэнгэ-2025” хээрийн сургууль энэ сарын 16-ны өдөр /2025.08.16/ ОХУ-ын Буриадын нутаг дэвсгэр Бурдуны полигонд эхэлсэн байна.
Сургуулийн нээлтийн дараа Монгол Улсын Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч хошууч генерал Ч.Цогтжаргал, ЗХЖШ-ын Сургалт бэлтгэлийн газрын дарга хурандаа Ц.Төрмөнх, Зэвсэгт хүчний Агаарын цэргийн штабын дарга хурандаа Б.Энхзоргол, ОХУ-ын Дорнод цэргийн тойргийн командлагчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч дэслэгч генерал М.Я.Носулев нарын албаныхан сургалтын цэгүүдэд ажиллалаа. Хамтарсан сургуулийн хүрээнд 10 гаруй хичээлийн цэгийг төхөөрөмжлөн бэлтгэсэн байх бөгөөд цэг бүр тасаг, салаа, рот батальоныг чадавхжуулахад чиглэсэн гэдгийг хоёр талын сургуулийг удирдагчид болох Монгол Улсын Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн штабын дарга бригадын генерал Ц.Буяндэлгэр, ОХУ-ын баатар, хошууч генерал В.А.Белявский онцолж байсан юм.