Улсын арслан Э.Батмагнайн цолны мялаалга наадамд Н.Золбоо түрүүлж, 15 сая төгрөгийн эзэн боллоо

Улсын арслан Э.Батмагнайн цолны мялаалга наадамд Н.Золбоо түрүүлж, 15 сая төгрөгийн эзэн боллоо

Баянхонгорын алдартнуудын мялаалга наадам болж, өчигдөр /2025.08.13/ өндөрлөлөө.

Тус наадамд зодоглосон хүчит 128 бөхийн барилдааны долоогийн даваа буюу үзүүр, түрүүнд Улсын харцага Н.Золбоо, Улсын харцага Б.Цэдэнсодном нар тунаж үлдсэн байна. Улмаар Улсын үнэн зоригт харцага Н.Золбоо давж, Улсын харцага Б.Цэдэнсодном үзүүрлэсэн байна. Энэхүү барилдааны түрүү бөх 15 сая, үзүүр бөх 10 сая төгрөгийн бай хүртсэн юм.