С.Амарсайхан: Өвөлжилт хүндрэх эрсдэлтэй тул малчид өвс тэжээлийн нөөцөө сайн бэлдэх шаардлагатай байна

С.Амарсайхан: Өвөлжилт хүндрэх эрсдэлтэй тул малчид өвс тэжээлийн нөөцөө сайн бэлдэх шаардлагатай байна

Өвөлжилтийн бэлтгэл ажлын явцтай танилцах өргөтгөсөн хуралдааны үеэр “2025-2026 оны намар, өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд Улсын онцгой комиссоос авч хэрэгжүүлж буй арга хэмжээ”-ний талаар танилцууллаа.

Гангийн эрсдэлийн ерөнхий үнэлгээгээр 330 сумаас 220 гаруй сум гантай, ургамлын гарц тааруу, малын тарга тэвээргэ сайнгүй байгаа учраас өвөлжилт хүндрэх эрсдэлтэй байна. Тодруулбал Өвөрхангай, Баян-Өлгий, Өмнөговь, Ховд, Дорноговь их эрсдэлтэй, Увс, Завхан, Архангай, Говь-Алтай, Баянхонгор, Төв, Өвөрхангай, Дорнод, Өмнөговь, Дундговь, Дархан, Сэлэнгэ, Хэнтий аймгууд дунд эрсдэлтэй, Булган, Хөвсгөл, Орхон аймгууд бага эрсдэлтэй гэсэн судалгааны дүн гарсан байна.

Иймд Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар өвөлжилтийн бэлтгэл ажлын явцтай танилцаж, зудын эрсдэлээс урьдчилан сэргийлэхтэй холбоотойгоор дараах үүрэг чиглэлийг өглөө.

-Ган, зудын эрсдэлийг бууруулах зорилгоор зарцуулсан өвс, тэжээлийн хуримтлагдсан өр төлбөрийг барагдуулах;

-Хүн амын гол нэр төрлийн бүтээгдэхүүний нийлүүлэлтийг тасалдуулахгүй байхад онцгой анхаарч, мах,төмс, хүнсний ногооны дотоодын нөөц бүрдүүлэх;

-Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах, орон нутагт өвс тэжээлийн нөөцийг бүрдүүлэхэд хяналт тавих чиг үүрэг бүхий ажлын хэсэг байгуулан ажиллах;