Энэ сарын 25-наас автомашины тэгш, сондгой дугаарын дагуу хөдөлгөөнд оролцоно

Энэ сарын 25-наас автомашины тэгш, сондгой дугаарын дагуу хөдөлгөөнд оролцоно

Өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцах өргөтгөсөн хурлын үеэр хичээл сургууль эхлэхтэй холбоотойгоор авто замын хөдөлгөөний зохицуулалт хийхээр төлөвлөснийг танилцууллаа. Тус шийдвэр нь иргэдийн олонхийн дэмжсэн гэв.

Нийслэлийн авто замын түгжрэл бууруулах төслүүдийн зохицуулагч Д.Бадарсан "Долоо хоногийн хугацаанд 2542 хүнээс гурван долоо хоногийн турш автомашины улсын дугаарын тэгш, сондгойгоор явуулах санал асуулга авахад 63 хувь нь дэмжсэн" гэв. 

Наймдугаар сарын 25-ны даваа гаргаас эхлэн автомашинууд улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцож эхэлнэ. Улмаар есдүгээр сарын 1-ний өдөр бүх автомашин хөдөлгөөнд оролцож эхлэх юм байна.