Хоошёорюү С.Бямбасүрэн ёкозүна цолны найраа өчигдөр хийжээ

Хоошёорюү С.Бямбасүрэн ёкозүна цолны найраа өчигдөр хийжээ

Мэргэжлийн сүмогийн 74 дэх ёкозүна буюу их аварга цолтон Хоошёорюү С.Бямбасүрэн өнгөрсөн нэгдүгээр сарын тэмцээний дараа аварга цолтон болсноосоо хойш анх удаа Монголдоо ирсэн юм.

Есдүгээр сарын тэмцээнд 13 даваа, 2 унаатайгаар нэмэлт барилдаанд ёкозүна Оносатод ялагдаж, үзүүрлэсэн С.Бямбасүрэн өчигдөр "Скай резорт"-д шинэ цолынхоо найрыг хийжээ. Энэ үеэр их аварга С.Бямбасүрэн "Есдүгээр сарын тэмцээнд түрүүлэх зорилго тавьсан ч чадсангүй. Гэхдээ арваннэгдүгээр сарын тэмцээнд заавал түрүүлэх болно" гэжээ.