МАН-ын даргыг тодруулах Бага хурлын шийдвэр цаашид маргаан дагуулж магадгүй байна. Учир нь Л.Оюун-Эрдэнийн МАН-ын даргын ажлаа өгөх өргөдлийг нь хэлэлцээгүй хэрнээ намын даргад нэр дэвшигчдийг тодруулсан.
Улмаар МАН-ын даргад нэр дэвшигч Д.Амарбаясгалан, Г.Занданшатар нар эхний санал хураалтаар гуравны хоёрын саналыг хэн нь ч аваагүй. Ингээд МАН-ын Бага хурал түр засварлаж, зарим төлөөлөгчид нь явсан байна. Гэтэл МАН-ын байранд үлдээд байсан 300 орчим Бага хурлын төлөөлөгчид дээрээ хоёр дахь шатны санал хураалтыг явуулж Д.Амарбаясгаланг 85.67 хувийн саналаар МАН-ын даргын сунгаанд ялалт байгуулсан хэмээн дөнгөж сая /09:20 цагт/ олон нийтэд зарлав. Энэ талаар МАН-ын Бага хурлын хуралдаан дараглагч Ж.Бат-Эрдэнэ мэдээлэл хийлээ.
Сонирхуулахад, МАН-ын даргад өрсөлдөгчид нь Бага хурлын гишүүдийнхээ гуравны хоёрын саналыг авч чадаагүй бол 45 хоногийн хугацаанд МАН-ын Их хурлыг зарлаж, намын даргаа тодруулна гэсэн дүрмийн заалттай хэмээн зарим эх сурвалжууд мэдээлж байгаа юм.
ВИДЕО: