Хөрс 20 см гүнд хөлдөж эхлэх хугацааг тооцоолжээ

Хөрс 20 см гүнд хөлдөж эхлэх хугацааг тооцоолжээ

Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс хөрс 20 см гүнд хөлдөж эхлэх хугацааг тооцоолжээ.

Тооцооллоор Өмнөговь, Дорноговь, Дорнод, Сүхбаатарын ихэнх, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дархан, Сэлэнгэ, Дундговийн зарим нутгаар 11 дүгээр сарын эхээр, Увс, Говьсүмбэр, Хэнтийн ихэнх нутгаар 10 дугаар сарын cүүлээр. Харин Баян-Өлгий, Ховд, Завхан, Хөвсгөл, Архангай, Орхон, Булган, Улаанбаатар, Төвийн ихэнх нутгаар 10 дугаар сарын дунд арав хоногт байх төлөвтэй байна.