Д.Амарбаясгалан: Гүйцэтгэх засаглалын зүгээс УИХ-ын үйл ажиллагааг бойкотлож байна

Д.Амарбаясгалан: Гүйцэтгэх засаглалын зүгээс УИХ-ын үйл ажиллагааг бойкотлож байна

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.

ВИДЕО: 

Тэрбээр энэ үеэр “ Сүүлийн өдрүүдэд улс төрийн нөхцөл байдал хурцдаж байна. Би хувь хүн биш хууль засагладаг эрх зүйт төрийг бий болгохын төлөө, МАН-ыг хувь хүний бус хамтын удирдлагын байгууллагаар нь хэвээр хадгалахын төлөө, ардчилсан Монгол Улсын парламентын засаглал, парламентын дархлааг улам бүр бэхжүүлэхийн төлөө МАН-ын даргад нэр дэвшсэн. МАН-ын 8 дугаар Бага хурлаар нийт гишүүдийн олонхийн саналаар би МАН-ын даргаар сонгогдсон. Сонгуульд хамт өрсөлдсөн журмын нөхөр маань ялагдлаа хүлээн зөвшөөрөхгүй байгаагаас үүдэлтэйгээр гүйцэтгэх засаглалын зүгээс увайгүй, баримтгүй зүйлээр гүтгэж олон нийтийг төөрөгдүүлж байна. Мөн надаар дамжуулж парламентын үйл ажиллагааг доголдуулах, бойкотлох ажлыг зохион байгуулалттайгаар хийж байна. Хамгийн тод жишээ нь өнөөдрийн Хууль зүйн байнгын хорооны хурлыг хуралдуулахгүйгээр бойкот хийлээ. 10 гишүүн ирцэд бүртгүүлээд хоёр цаг болсон ч хурал болсонгүй. Миний хувьд Хууль зүйн байнгын хорооны гишүүдийн саналыг үндэслэн Хууль зүйн байнгын хороотой зөвшилцөн өнөөдрийн үүсээд буй нөхцөл байдалтай холбоотойгоор өөрийнхөө асуудлаар цагдаагийн байгууллагын өнөөдөр үүсээд байгаа асуудлаар мэдээлэл авах нь зүйтэй гэж үзээд байсан юм. Харамсалтай нь бойкотлогдлоо. Мэргэжлийн байнгын хорооны хурал дээр хууль хяналтын байгууллагууд ирж болж буй асуудлаар мэдээлэл өгөх нь нэн чухал. Дээр нь намайг гүтгэсэн этгээдүүд ирээгүйн улмаас хуралдаж чадсангүй. Сүүлийн хоёр жил намайг нүүрсний хулгайч мэтээр зарлаж, баримтгүй гүтгэж ирлээ. Энэ үйл явц хууль хяналтын байгууллагаар шалгагдах нь битгий хэл, намайг дуудаж мэдүүлэг авах, нотлогдох нөхцөлгүй байсан.

Харамсалтай нь МАН-ын даргад нэр дэвшсэнээс хойш энэ үйл ажиллагаа илтэд идэвхэжлээ. Улс төрийн дарангуйлал, дарамт Монголд бүрэн тогтсоныг өнөөдөр би өөрийн биеэр харж байна. Хууль хяналтын байгууллага ч асар их дарамтад, үйл ажиллагаагаа явуулахад хүндрэлтэй болжээ.

Д.Амарбаясгаланг нүүрсний хулгайч мэтээр зарлаж явсан нөхрийг хоёр өдрийн өмнө ХЗДХ-ийн сайдаар томилж байгаагаа Үндсэн хууль зөрчиж, Ерөнхийлөгч, УИХ-д танилцуулахгүйгээр зарласан. Намайг өнгөрсөн хоёр жилийн турш ямар зорилгоор нүүрсчин болгох гэж гүтгэсний учир тайлагдсан. ХЗДХ-ийн сайдын албан тушаалаар тэр шагнуулж байгааг Монголын ард түмэн харж авсан байх аа. Би өнөөдрийг хүртэл ямар нэгэн байдлаао хуулийн байгууллагад дуудагдсан, гэрчийн мэдүүлэг өгсөн зүйл нэг ч байхгүй ээ. Аливаа шатны шүүхийн байгууллагаар гэм буруутай гэж тогтоогдсон зүйл байхгүй ээ. Сүүлийн өдрүүдэд улс төрийн өндөр албан тушаалтай, хариуцлагатай этгээдүүд гүжир гүтгэлэг хийж, төөрөгдүүлж байгаа нь ардчилсан Монгол Улсын парламентын засаглалд аюул учирсны дохио. Энэ асуудал өнөөдөр миний, маргааш та бүгдийн асуудал болно. Монголын ардчилалд аюул ирсэн байна. Парламентад суудалтай намууд ч аливаа асуудалд ул суурьтай хандах хэрэгтэй. Бидний санаачилгаар 126 гишүүнтэй парламент бүрдээд жил ажиллаж байна. Мэдээж улс төрийн өрсөлдөөн явна. Гэхдээ баримт нотолгоонд суурилаагүй зүйлээр УИХ-ын үйл ажиллагаа доголдож болохгүй.

Би АН-ын улс төрийн зөвлөл, бүлгээс гаргасан шаардлагыг хүндэтгэж байгаа. Гэвч өнөөдөр Х.Тэмүүжин гишүүний хэлсэнчлэн, АН-ын бүлэг намайг оруулж албан ёсоор тайлбар хийх боломжоор хангана гэдэгт итгэлтэй байна.

Энэ хүрээнд би  ЦЕГ-т гомдол гаргасан. 9.29-ний өдөр намайг онц ноцтой хүн амины хэрэгт гүтгэсэн. Энэ асуудлаар тайлбар мэдээлэл гаргаж өгөхийг хүсч холбогдсон.ХЗДХ-ийн сайд Л.Мөнхбаатарт энэ асуудлыг яаравчилж хариу өгөөрэй гэж хандсан. Магадгүй үүнээс болж түүнийг сайдаас чөлөөлөх, магадгүй Д.Амарбаясгаланд ЦЕГ-аас хариу өгүүлэхгүйн тулд хуулийн байгууллагад улс төрийн дарамт үзүүлэхийн тул яаравчилсан байж мадагүй. Өнөөдөр ХЗБХ-ны хурал зарлагдсаны хүчинд хариу ирлээ. Талийгаачид холбогдох хэрэгт хэрэг үүсгэхээс татгалзсан бичиг ирсэн байна. Энэ баримтад гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс прокурор татгалзсан нь бий. Нөгөөтэйгүүр энэ хэрэгтэй холбоотойгоор хуулийн байгууллагаас намайг дуудаж  гэрчийн болон бусад хэлбэрээр дуудаж шалгаагүй. Намайг гүтгэгч этгээд "30 сая долларыг хилээр оруулсан. Тэр баримтыг оруулж ирсэн хүмүүсийг нухсан" гэж хэлсэн. Энэ хүний ёсонд байж болохгүй" гэлээ.