Албан хаагчдаа эрэгтэй, эмэгтэй гэхгүйгээр зодож, танхайрсан Хилийн 0168 дугаар ангийн захирагч, хурандаа Ч.Цолмонбаярт холбогдох хэргийг ХХЕГ-аас шалгаж эхэлжээ

Албан хаагчдаа эрэгтэй, эмэгтэй гэхгүйгээр зодож, танхайрсан Хилийн 0168 дугаар ангийн захирагч, хурандаа Ч.Цолмонбаярт холбогдох хэргийг ХХЕГ-аас шалгаж эхэлжээ

Ч.Цолмонбаяр захирагчтай Дорноговь аймгийн Хатанбулаг суман дахь Хилийн 0168 дугаар ангийн хамт олон "Хилчдийн баярын өдөр"-өө тэмдэглэн өнгөрүүлэхдээ архидан согтуурч, улмаар муудалцан нэгнийхээ биед халдаж, зодсон ноцтой хэрэг гарсан талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу. 

Тэгвэл Хилийн 0168 дугаар ангийн захирагч Ц.Цолмонбаярын албан хаагчдаа зодож, ёс зүйгүй үйлдэл гаргасан хэргийг Хил хамгаалах ерөнхий газраас шалгаж эхэлсэн гэх мэдээлэл байна. Ангийн захирагч Ц.Цолмонбаяртаа зодуулсан албан хаагчид одоогоор хуулийн байгууллагад гомдол мэдээлэл гараагүй ч уг асуудлыг Хил хамгаалах ерөнхий газраас анхааралдаа авч, Ц.Цолмонбаярын ёс зүйгүй үйлдлийг шалгаж эхэлсэн гэдгийг эх сурвалж мэдээллээ.

Албан хаагчдаа эрэгтэй, эмэгтэй гэж ялгахгүйгээр биед нь халдаж, ёс зүйгүй үйлдэл гаргасан Дорноговь аймгийн Хатанбулаг суман дахь Хилийн 0168 дугаар ангийн захирагч, хурандаа Ц.Цолмонбаярт холбогдох хэргийг зөвхөн Хил хамгаалах ерөнхий газар нь шалгаад зогсохгүй хууль хяналтын байгууллагаас ч шалгаж, хариуцлага хүлээлгэх ёстой гэдгийг түүний хууль бус үйлдлийн эсрэг байдаг хүмүүс шаардаж байгаа аж.