Мэргэжлийн сүмогийн 74 дэх ёкозүна буюу их аварга цолтон Хоошёорюү С.Бямбасүрэн өнгөрсөн нэгдүгээр сарын тэмцээний дараа аварга цолтон болсон билээ.
Тэгвэл Хоошёорюү С.Бямбасүрэн аварга цолтон болсноосоо хойш анх удаа Монголдоо ирж, "АВАРГА" цолныхоо мялаалга найраа өчигдөр /2025.10.01/ хийсэн байна. Энэ үеэр “UB group” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Ц.Батбаатар өөрийн хэрэгжүүлж байгаа төслөөс Хоошёорюү С.Бямбасүрэнд 3 тэрбумын хаус бэлэглэжээ.