Том оврын машинууд төлбөр хураах цэгт бүртгүүлэх бүрт 150 мянган төгрөг төлөх Засгийн газрын 77-р тогтоол хэрэгжиж эхэллээ

Том оврын машинууд төлбөр хураах цэгт бүртгүүлэх бүрт 150 мянган төгрөг төлөх Засгийн газрын 77-р тогтоол хэрэгжиж эхэллээ

Засгийн газрын 77-р тогтоол өчигдөр /2025.10.01/-өөс хэрэгжиж эхэлсэн. Энэхүү тогтоол хэрэгжиж эхэлснээр уул уурхайн бүтээгдэхүүн (нүүрс, зэс, төмөр гэх мэт) болон шатахуун тээвэрлэж яваа том оврын машинууд улсын болон олон улсын чанартай замаар зорчихдоо төлбөр хураах цэг дээр бүртгүүлэх бүрт 150 мянган төгрөг төлөхөөр болж байна. Харин энэхүү Засгийн газрын 77 тогтоолыг том машины жолооч нар эсэргүүцэж эхлээд байна.