Өнөөдөр /2025.10.02/ “SportStar” загварын хэт хөнгөн онгоц Баянхонгор аймгийн нисэх буудалд буух үедээ хүчтэй салхинд цохиулсны улмаас унасан талаар ИНЕГ-ын Нислэгийн стандартын газрын дарга Ц.Бат мэдээлжээ. Улмаар уг ослыг шалгах баг томилсон бөгөөд нисгэгч болон зорчигчийн амь насанд аюул учраагүй гэв. Энэ талаар бид дэлгэрэнгүйг эргэн мэдээлэх болно.
SportStar хэт хөнгөн онгоц Баянхонгор нисэх буудалд буух үедээ хөндлөнгийн бас шилжих салхинд цохиулж унасан мэдээ авлаа. Болсон явдлыг (occurance) шалгах баг томилсон. Нисгэгч болон зорчигчийн амь насанд аюул учраагүй мэдээ бн. Хөнгөн онгоцны осол олон улсын хэмжээнд өндөр… pic.twitter.com/FOAYA7EuyD
— BATENGINEER (@batengineer) October 2, 2025