Иргэдийн эсэргүүцэлтэй тулсан Яармагийн гүүрнээс Зайсангийн гүүр хүртэл 3.6 км зам барих ажлыг зогсоох шийдвэр гарлаа

Иргэдийн эсэргүүцэлтэй тулсан Яармагийн гүүрнээс Зайсангийн гүүр хүртэл 3.6 км зам барих ажлыг зогсоох шийдвэр гарлаа

Хан-Уул дүүргийн 19, 20 дугаар хорооны нутаг дэвсгэрийг хамарсан Яармагийн гүүрнээс Зайсангийн гүүр хүртэл шинээр барих 3.6 км авто замыг барих ажлыг ирэх онд эхлүүлэхээр төлөвлөсөн. Улмаар Хотын дарга Х.Нямбаатар тус хэсэгт очиж, олон нийтэд мэдээлэл өгч байсан билээ.

Гэтэл тус хэсэгт шинээр барих 3,6 км авто замын ажлыг Хан-Уул дүүргийн 19, 20 дугаар хорооны иргэд эсэргүүцэж, гарын үсгээ цуглуулж эхэлсэн. Улмаар холбогдох байгууллагуудад албан бичгээ хүргүүлсэн. Харин иргэдийн эсэргүүцэлтэй тулсан тус ажлыг зогсоох болсныг Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр мэдээллээ.